Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

10 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт Багшлийн хөгжлийн ордонд эхэлж байна.
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар "Хууль төрөхийн өмнө" сэдэвт хэлэлцүүлэг 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.
- МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян 11.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд зохион байгуулагдана.
- 11.00 цагаас Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудлаар Хэвлэлийн бага хурал зарлалаа. ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд/ Цэцэг төвийн ард/ болно.
- Эрчим хүчний сайд П.Ганхүү Хотын удирдлагуудын хамт 11.30 цагт Сонгинохайрхан дүүрэгт ажиллана.
- 12.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цахилгаан халаагууртай танилцана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ