Мөсөнд цөмөрч суусан автомашинтай иргэдийг гаргажээ

Хэдийгээр хүйтний эрч чангарч байгаа ч гол мөрний мөсний зузаан цөмрөх аюултай гэдгийг сэрэмжлүүлсээр байтал өдөр бүр осолдсон дуудлагын тухай мэдээ тасрахаа байлаа. Тухайлбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн “Эрдэнэ-Уулын булан” гэдэг газар Хэрлэн голын мөсөн дээгүүр зорчиж явсан LX 570 загварын5 зорчигчтой автомашин мөсөнд цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 18:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ажиллаж 23:13 цагт автомашиныг татан гаргасан байна.

Албаныхны мэдээлэлд анхаарлаа хандуулж, аливаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүлээн авч хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг билээ. Аливаа үүрэг бүхэнд хариуцлага байх учиртай.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ