Хавирга боомтоор адуу экспортлогдоогүй гэв

Дорнод аймгийн Хавирга боомтоор энэ сарын 03-ны шөнө 1240 толгой адууг өмнөд хөрш рүү гаргасан тухай цахим ертөнцөд мэдээлэл гарсан аж.
Харин энэ мэдээлэл ташаа болохыг албаныхан баталж байгаа юм байна. Тийнхүү тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас болон Дорнод аймаг дахь Гаалийн газраас МХЕГ, ГЕГ-т мэдэгдэл хүргүүлжээ. Энэхүү мэдэгдэлд боомтоор нэг ч адуу гараагүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, бичиг баримтын болон биет үзлэг хийгдээгүй тухай дурджээ. Ингэхдээ шаардлагатай бол камерын бичлэгийг шүүж шалгаж болно гэсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ