Жирэмсэн Натали Портманы “Алтан бөмбөрцөг” наадамд зориулсан 200 мянган долларын очир эрдэнийн гоёл
Жүжигчин Натали Портман“Хар хун” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний Оскарын шагнал болон Алтан бөмбөрцөг наадмын шагналыг 2011 онд хүртэж байсан. Тэрбээр 74 дэхь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд оролцохдоо 200 мянган долларын очир эрдэнийн гоёлоор гангарчээ.
Бие давхар жүжигчин бүсгүй улаан хивсний ёслолд нөхөр Бенжамин Миллипедийн хамтаар хүрэлцэн ирсэн бөгөөд богино ханцуйтай, ханцуй болон хормойндоо чимэглэлтэй Прадагийн шар өнгийн даашинз өмсчээ.
Түүний гоёл хамгаас их анхаарал татсан бөгөөд Tiffany & Co. брэндийн 135 мянган долларын унжлагатай ээмэг, зуун мянган долларын үнэтэй бөгж зүүжээ.
Израйль АНУ-ын давхар иргэншилтэй жүжигчин Натали Портман 1994 онд “Леон” кинонд тоглож жүжигчний карьеэрээ эхлүүлж байжээ. Тэрбээр“Closer” “Black swan” зэрэгкинонд тоглосноор жүжигчний уран чадвараа үзэгчдэд баталж чадсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ