Централ тауэраас тэсрэх бодис олоогүй гэв

Хотын төвд байрлах Дуурийн театрын урд талын Централ тауэрт гадаадын иргэн тэсрэх бөмбөг тавьсан гэж сүрдүүлсэн хэрэг өчигдөр орой гарсан билээ. Улмаар ойр орчмын 200 м газрыг тусгаарлан цагдаа, түргэн, үнэрч нохой гээд бүхий л арга хэмжээг авч ажилласан байна. Иргэдийг хамгаалах ажиллагааг ч шуурхай зохион байгуулжээ. Ажиллагаагаар тус байрнаас ямар ч тэсрэх, дэлбэрэх бодис олдоогүй гэнэ.

Сэжигтэн этгээд нь 51 настай М хэмээх Америк хүн болох цагдаагийнхан тогтоожээ. Тус хэргийг Цагдаагийн байгууллага Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ