44 тонн түлш асгарсныг аюулгүй болгожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт /сумын төвөөс урагш 5км-т/ Хадан-Ус гэдэг газарт М /28 настай, эрэгтэй/ “Норд Бенз” загварын цистерн автомашинтай түлш ачиж яваад чиргүүл нь унаж түлш нь асгарчээ. Энэ тухай мэдээллийг өчигдөр 12:10 цагт ОБГ-т мэдээлсэн байна.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн албан хаагчид аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэнтэй болон “Шунхлай” ХХК-ийн ажилчидтай хамтран ажиллаж нийт тээвэрлэж явсан 44 тонн түлш 2400 мкв талбайд асгарч газарт шингэснийг хөрс хуулалт хийж аюулгүй болгосон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ