50 иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж ажиллаа

2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгдсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Тухайлбал,
1. ХУД-ийн нутаг Богд уулын арын замд амины T.Kluger маркийн автомашины жолооч Х нь амины N.Xtrail маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч А нарын 3 хүн гэмтсэн.
2. СХД-ийн нутаг Номин агуулахын урд замд T.Pruis маркийн автомашины жолооч М нь амины T.Crown маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Б нарын 3 хүн гэмтсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ