Утаа ихтэй бүсэд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Ялангуяа Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа аж.Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхаарууллаа.

Нийслэлийн Агаарын чанарын албаны өнөөдрийн мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/, Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОБЕГ-аас мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 55 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 10 цаг 12 мин