Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах хуулийн төсөл оруулжээ

Америкийн хэсэг сенатч Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар заасан хуулийн төсөл оруулсныг Интерфакс агентлаг уламжилжээ.
АНУ Оросын Холбооны Улсын зүгээс халдлагад өртсөн, үүнийг зүгээр өнгөрөөх ёсгүй гэж хуулийн төсөл санаачлагдын нэг ардчилсан намын Бен Курдин мэдэгдсэн байна.
“Иймэрхүү үйлдэл үр дагавар дагуулна гэдгийг тодорхой болгохын тулд бид хариу арга хэмжээ авах ёстой. Тиймээс бидний оруулсан хуулийн төсөл ийм учиртай юм” гэж тэр хэлжээ.
Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд эрчим хүчний сектор, засгийн газрын өрийн асуудал, түүнчлэн кибер халдлагад холбогдолтой хэмээн АНУ-д үзэж буй хувь хүмүүс хориг арга хэмжээнд хамрагдах юм.
Кибер халдлага хийсэнтэй холбоотойгоор АНУ Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь виз олгохыг хязгаарлах, хадгаламжийг битүүмжлэх арга хэмжээ байх болно гэж түрүүнд нь мэдээлсэн билээ.
С.Индра
СЭТГЭГДЭЛ БИЧИХ