Манай гарагийн үүрэн холбоо байдаггүй газрууд

Сонсоход сонин байгаа биз. Бараг газар сайгүй гар утас бий болсонд бид хэдийнэ дасчихсан юм. Ялангуяадэлхийн бараг бүх өнцөг буланд өндөр хурдны интернэт бий болж, найз нөхөд, ойр дотнын хүмүүстээ мессеж явуулж ч болно. Гэтэл үнэндээ тийм биш юм аа.Та утсаар дуудлага хийж чадахгүй тийм газрууд дэлхийд бас байх, юу гэвэл тэнд ерөөс үүрэн телефон холбоо байхгүй юм.


Кифука, Бүгд Найрамдах АрдчилсанКонго Улс

Кифука бол дэлхийн хамгийн аюултай газрын нэг гэнэ. Статистикийн мэдээнээс үзвэл, тэнд нэг жилд нэг хавтгай дөрвөлжин километр талбайд 158 удаа аянга буудаг байна. Үүнээс болоод, аливаа электрон төхөөрөмж хэрэглэхийг амиа хорлосонтой адил хэрэг хэмээн үзэж болно.


Грин Бэнк, АНУ, Баруун Виржини муж улс

Грин Бэнк бол асар том телескоп (энэ нь сансраас ирдэг сул долгионыг хүлээн авах зорилготой) байдаг хот юм. Үүнээс болоод, цахилгаан соронзон долгион цацруулдаг аливаа төхөөрөмж хэрэглэхийг энд хориглодог байна. Энэ жагсаалтад гар утас, Wi-Fi-сүлжээ болон тэр ч байтугай раци ордог ажээ.

Мотуо, Хятад

Мотуо нь Түвдийн нутаг, эндхийн бүддийн шашинтнууд үүнийг ариун дагшин газар хэмээн үздэг байна. Тэнд очиход маш хэцүү, 200 метрийн дүүжин гүүр, мөнх цэвдэг (энэ нь ч аймаар гэдгийг та бас ойлгох биз) таны замд тааралдана. Энд хүмүүс бараг оршин судаггүй (лав энэ гүүрнээс болоод тэр байхаа), тиймээс эндхийн амьтны аймаг үнэхээрийн маш ер бусын сонин.

Мули, Фарерын арал

Эндхийн цаг агаарыг урьдчилан таамаглахад маш хэцүү, амьдрахад шаардлагатай нөөц бараг байхгүй гэнэ. Гэвч эндхийн 4 оршин суугч үүнийг тоодоггүй байна. Энд аялал жуулчлал тун бага хөгжсөн, тиймээс Мулийг “Бурханд мартагдсан газар” хэмээн хэлж болох. Энд холбооны ямар нэг хэрэгслийн тухай ярихын ч хэрэг байхгүй.


Питкэрнийн арал, Нохон далай

Питкэрн аралд ердөө 50 хүн суудаг гэнэ. Үүрэн телефон, интернэт юмуу соёл иргэншилтэй холбоотой бас өөр ямар нэг зүйл энд байхгүй. Сардаа уг аралдганц удаа ирдэг хөлөг онгоцоор л гадаад ертөнцтэй холбоо барьдаг байна.


«Академик Вернадский» станц, Антарктид, Галиндезын арал

«Академик Вернадский» бол Антарктид дахь украины цорын ганц станц гэдгийг та мэдэх үү? Хиймэл дагуулаар л дамжуулан гадаад ертөнцтэй холбоо барьдаг, харин интернэтийн хурд нь энд мессеж явуулахад ч тэр бүр хангалттай биш байдаг гэнэ.

Вайау Лаут, Филиппин

Эндхийн оршин суугчид амьдралынхаа ихээхэн хэсгийг хөвдөг байшинд өнгөрүүлж, эрэг дээр маш цөөхөн гардаг учир тэднийг “далайн цыганууд” гэж хочилдог гэнэ. Вайау Лаут нь амьдралд тохиромж муутай газрын жагсаалтад ордог байна. Энд ундны ус, гэрэл цахилгаан байхгүй, гадаад ертөнцтэй холбоо барих нь эндхийн маш том асуудал аж.


Сокотрын арал, Энэтхэгийн далай

Арал гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан нь түүний гол онцлог (тиймдээ ч түүнийг “Дэлхий дэх харь газар” гэж нэрлэдэг гэнэ), тиймээс энд ер бусын ургамлуудтай тааралдаж болно. Сокотр аралд 42 мянга орчим хүн оршин суудагч, соёл иргэншлийн илэрхийлэл болох үүрэн холбоо юмуу интернэт энд байхгүй гэнэ.


Оймякон, Якут

Оймякон тосгон бол манай гарагийн хамгийн хүйтэн суурин (Цельсийн хасах 71 градус хүртэл хүйтэрч байсан нь бүртгэгдэж байжээ). Ийм нөхцөлд гар утас бүү хэл бараг бүх зүйл хөлдөнө бөгөөд ийм температурт газар утас ерөөс ажиллахгүй. Оршин суугчид гадаад ертөнцтэй холбоо барих нь маш ховор, нисэх онгоц зуны улиралдаа л ирнэ (гэхдээ долоо хоногт ганцхан удаа шүү).

Гораи, Энэтхэг

Гораи бол жижигхэн тосгон, эндхийн амьдралын хэв маяг бясалгалд үндэслэдэг юм болов уу гэлтэй. Тиймээс гар утас, планшет болон бусад гажеттай таныг энд бараг оруулахгүй байх аа. Гораид та тогтоосон журмыг яв цав дагах (унтах, хоол идэх, амрах, бясалгал хийх гээд) ёстой. Тиймээс энд телефон гээч юм байхгүй, тиймээс гар утас ч байхгүй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ