Б.Гал-Эрдэнэ нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэргийг давтан үйлдсэн Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт хоёр шатны шүүхээс ял оноосон. Тодруулбал, Б.Гал-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид 10 жил 1 сар хорих, Б.Батболдод Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял онооосон.
Гэвч тэдний өмгөөлөгч С.Пүрэвдорж Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, гомдлыг хяналтын шатны шүүх хэлэлцжээ. Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ