Обама салах ёс гүйцэтгээд, нэг өгүүлбэрт ИУ бүлэглэл, Орос, Хятадыг дурдав

Барак Обама ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байгаа хугацааныхаа сүүлчийн үгээ хэлэв. Ингэж үг хэлэхдээ тэр Чикаго хотыг сонгожээ. Түүний улс төрийн ажил алба чухамхүү тэндээс эхлэсэн юм. Обама дэмжлэг үзүүлсэн АНУ-ын бүх иргэнд талархал илэрхийлээд, бас өөрийн гол гол амжилтыг тоочсон байна. Үүнээс санхүүгийн хямралыг гэтлэн давж, Куба, Ирантай харилцаагаа цэгцэлж, түүнчилэн Усама бен Ладеныг устгасныг Обамадурджээ.

“...Бидолон мянган террорист, түүний дотор Усама бен Ладеныг зайлууллаа.Бидний тэргүүлж буй “Исламын улс” (ИУ) бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвсэл тэдний толгойлогч нарыг устгаж, эзлэгдсэн нутаг дэвсгэрийн тал орчмыг тэднээс чөлөөллөө.ИУ бүлэглэлийг устгах болно,Америкт заналхийлж байгаа хүнтайван байж чадахгүй” гэж тэр хэлсэн байна.

Үүнээс гадна, “исламын хэнээтнүүд, айж тэвдсэн дарангуйлагч нар дэлхийн дэг журамд заналхийлж байна” гэж Обама мэдэгджээ.АНУ өрсөлдөгчидтэйгээ тэмцэхийн тулд зарчимаа хатуу баримтлах хэрэгтэй гэж тэр хэлсэн байна. Ингэхдээ тэр ИУ бүлэглэл, Орос, Хятадыг нэг өгүүлбэрт дурдсаныг хэвлэлд тэмдэглэж байна.

“ИУ бүлэглэл гэм буруугүй хүмүүсийн амь насыг бүрэлгэхээр санаархах болно. Гэхдээ хэрэв бид энэ тэмцэлд үндсэн хууль,зарчимаасаа урвахгүй бол, тэд Америкийг дийлж чадахгүй. Орос юмуу Хятад мэтийн өрсөлдөгчид дэлхийд үзүүлдэг нөлөөгөөрөө бидэнтэй эн зэрэгцэж чадахгүй” гэж Обама сүүлчийн үгэндээ хэлжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Засгийн эрхийг шилжүүлэх үйл явц амжилттай болно гэж Барак Обама мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ