Эзэндээ үнэнч нохой

Азаар сайн сайхнаар дууссан бөгөөд эзэндээ үнэнч нохойн сэтгэл уярам явдал АНУ-ын Мичиган муж улсын Боб гэгч оршин суугчид тохиолдсон байна.

Арванхоёрдугаар сарын 31-ний орой Боб телевизор үзэхээр гэртээ үлджээ.Харин Келси гэдэг ретривер нохой нь түүнтэй хамт үлдсэн байна . Реклам явж байх зуур Боб камин зуухандаа хийх түлээ авахаар гадагш гарчээ.

Тэр санаандгүй хальтарч унаад, хүзүүнийхээ нугаламуудыг хугалчихжээ. Ингэснээр тэр огт хөдлөж чадахгүй болсон байна.

Боб хөршүүдээ дуудсан хэдий ч,хэн ч сонсоогүй аж.Харин эзнийхээ дууг үнэнч нохой нь л сонсжээ.Нохой нь эзнийхээ хажууд хэвтэн, түүнийг бүлээцүүлж байсан байна. Келси нохой байнга шахуу хуцаж, ульж байжээ.

Хөршүүд нь дараа өдөр л нохойны хуцаж байхыг сонсож, тэр даруй түргэн дуудсан байна.Хөдлөж чадахгүй болсон эр гадаад хүйтэнд нийтдээ 20орчим цагхэвтжээ.

Энэ бүх хугацаанд нохой нь эзнийхээ гар, нүүрийг долоож байсан нь түүнийг дааруулахгүй гэсэн бололтой. Ингэсний ачаар Боб хөлдчихөөгүй байна. Эмнэлэгт түүнд мэс засал хийж, одоо тэр гар, хөлөө хөдөлгөж чадахаар болжээ.Үнэнч нохойнхоо ачаар л амьд үлдсэн гэж тэр баярлаж байгааг хэвлэлд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ