Тэнгэр муухайрах, ууц нурууны өвдөх нь холбоотой гэдэг худал

Тэнгэр муухайрах болонууц нуруу юмуу үе мөч өвдөх нь хоорондоо холбоогүйг америкийн эмч нар нотолжээ. Судалгааны дүн“Pain Medicine” болон “Osteoarthritis and Cartilage” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Мэргэжилтнүүд Австралийн бараг нэг мянган хүний ууц нурууны болон үе мөчний өвдөлттэй холбоотойгоор тэдний биеийн байдлын өөрчлөлтийг судлажээ. Өвчний шинж тэмдэг илэрдэг хугацааг эрдэмтэд дараа нь тэнгэр муухайрч, тухайлбал температур, чийгшилт, агаарын даралт, салхины чиглэл, хурд, түүнчлэн хур тундасны хэмжээний өөрчлөлт тодорхой болсон цаг хугацаатай харьцуулсан байна.
Өвдөлт үүссэн хугацаа болон үүний өмнөх цаг агаарын өөрчлөлтийн үзүүлэлтүүд хоорондоо ямар нэг байдлаар холбоотойг мэргэжилтнүүд илрүүлж чадаагүй байна. Тийнхүү ихэд тархмал худал ярианд биш, харин өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэхэд ахиу анхаарал тавихыг шинжээчид өвчтөнүүдэд зөвлөж байна.
“Хүн гэдэг маш мэдрэмтгий амьтан, тиймээс гадаа хүйтэрч, бороо ороход өвдөлт үүсдэгийг анзаардаг мөртлөө, харин нартай, цаг агаар дулаан байхад ийм шинж тэмдэгийг яагаад анзаардаггүй юм бол” гэж судлаачдын нэг Крис Махер тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ