Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодбол 7-30 хоног цагдан хорино

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Г.Сарангэрэл: -Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодсон нь давтагдвал баривчлана гэсэн заалтыг дэмжиж байна. Ер нь энэ талаар хариуцлагын ямар зохицуулалтыг оруулж өгсөн бэ.

Ажлын хэсэг: -Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны хор уршиг маш их бий. Үүнд зөвхөн цагдаагийн байгууллага биш, хамт олон зэрэг хамааралтай хүмүүсээр нь хяналт, шаардлага тавиулдаг зохицуулалт олон улсад гарч ирж байгаа. Мөн цагдаагийн байгууллага ухуулга, сурталчилгаа хийх хэрэгтэй.

Түүнээс гадна дээрх хуулийн төсөлд согтууруулах ундаа хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль годуулна гэж заасныг хасчээ. Харин 7-30 хоногийн хугацаанд цагдан хорих хариуцлагын асуудал хэвээр үлдсэн байна.

Мөн уг хуулийг батлагдсан өдрөөс эхэлж мөрдөнө хэмээн нэмж заажээ.

Улмаар санал хураалт явагдаж, гишүүдийн олонхи дэмжсэнээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ