Обамагийн нохой Цагаан ордонд ирсэн бүсгүйг уржээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн нохой төрийн тэргүүний өргөөнд зочлон ирсэн бүсгүйг хазжээ. ТМZ порталд ингэж мэдээлсэн байна.
Порталд бичсэнээр, энэ явдал нэгдүгээр сарын 9-ний даваа гарагт болжээ. Ерөнхийлөгчийнд зочлон ирсэн 18 настай бүсгүй Санни гэдэг нохойн дээр хүрч очоод л үнсэх гэтэл, нохой түүний нүүрийг хазсан байна. Бүсгүйн баруун нүдний доод талаас цус гарч байгаа нь сайтад тавьсан зургаас харагдаж байжээ.
Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмч бүсгүйг үзээд оёдол тавьсан байна.
Ерөнхийлөгчийн нохой багтдаг португалын ийм үүлдрийн нохой уул нь ийм авир гаргадаггүйг тэмдэглэж байна.
Төрийн тэргүүнийх ийм үүлдрийн хоёр нохойтой ажээ. Дөрвөн настай Санни нохойны хамт найман настай Бо хэмээх нохой байдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ