ДОХ буюу ХДХВ-тэй иргэдийн 80 орчим хувь нь эрчүүд байна

"Манай улсад ДОХ-ын халдвартай 226 хүн бүртгэгдсэний 180 орчим нь эрчүүд буюу тэр дундаа ижил хүйстэнтэйгээ бэлгийн хавьталд ордог, гэр бүлтэй хэр нь эрчүүдтэй хавьталд ордог бисексуал төрлийн эрчүүд зонхилдог байна. Эмэгтэйчүүдийн хувьд эрсдэлт бүлэг буюу биеэ үнэлэгчид дийлэнх нь байдаг. Бид эрсдэлт бүлгээ хяналтандаа сайн авч ажиллаж чаддаг” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлөөс 2017-2019 онд хэрэгжүүлэх ХДХВ/ДОХ-ын асуудлаар хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалтын үеэр манай улс ХДХВ-ын өвчнийг эрт илрүүлж, эмчилгээ үйлчилгээг эрт үзүүлэх, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх гэсэн зорилт дэвшүүлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ