Х.Тэмүүжиний нялх амраг гэгдсэн Г.Сарангэрэл хаагуур явна

Нэгэн үе Г.Сарангэрэл хэмээх охин улс төрчдийн хоорондох хэл амны бай, золиос болж байсныг олон нийт тийм ч амархан мартчихаагүй байгаа байх.

Уг хэргийг эргэн сануулахад Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байх үед Г.Сарангэрэлтэй холбогдож багагүй шуугиан тарьсан. Г.Сарангэрэлийг Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудлаас унагахын тулд “өгөөш” болгон ашигласан гэх таамаглал ч хөвөрдөг.

2014 оны 3-р сарын 2-ны шөнө Г.Сарангэрэл нарын дөрвөн охиныг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи хэрэглэж байхад нь эрүүгийн цагдаагийн ажилтнууд саатуулсан байдаг. Улмаар цагдаагийн байгууллагаас Г.Сарангэрэлийн утаснаас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин руу 70, 80 удаагийн дуудлага хийснийг тухайн оператор компаниар нь шүүлгүүлэн тогтоосон юм.

Улсын дээд шүүхээс нэг жилийн хорих ял сонссон тэрбээр 2015 оны 4-р сарын 3-нд суллагдсан юм.

Өөрийгөө бохир улс төрийн золиос болсон гэдгийг олонд зарлаж, увайгүй улстөрчдийн булайг дэлгэнэ гэж сүрдүүлсэн Г.Сарангэрэл хэцүү нэртээс гарч, хайртай залуу Батмонголтой хамт амьдарч эхэлсэн билээ.

Мөн хөл хүндтэй болоод удаагүй байхдаа хайртай аавыгаа бусдын гарт золгүй байдлаар алдсаныг тухайн үед хэвлэлүүд улс төрчидтэй холбон тайлбарлаж байсан. Н.Ганбаатар агсан Сонгинохайрхан дүүргийн VI дугаар хороонд байрлах “Содон” хороололд 2016 оны 4-р сарын 4-5-нд шилжих шөнө хамт архи ууж байсан хүндээ хутгалуулан нас барсан юм. Талийгаач охин Г.Сарангэрэлтэйгээ хоёулаа амьдардаг байсан аж.

Шоронд хоригдож, хайртай аавыгаа цаг бусаар алдаж багагүй зовлон үзэж бүсгүй өдгөө охин үрээ харж асран амар жимэр аж төрж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ