Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

10:00 - 12:00 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны бүх гишүүдийн өргөтгөсөн хурал Спортын төв ордоны хурлын танхимд болно. Харин тулааны урлагийн мастерууд болон дасгалжуулагч нарын цугларалт-бэлтгэл 12:00-14:30 "Доктор авто сервис" ХХК-ийн зааланд /Хүннү молл хажууд/ болно.

Энэ амралтын өдрүүд буюу 1 сарын 14, 15 ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд хороололд шинээр нээгдсэн Монгол мед эмнэлэг нь Хүүхдийн үзлэг зөвөлгөө үнэгүй хийж байна.

11:00 цагт Фаро International Education Group гадаад хэл сонирхогчдод зориулсан цуврал өдөрлөг зохион байгуулдаг уламжлалаараа хятад хэл сонирхогчид болон БНХАУ-д тэтгэлэгтэй суралцах хүсэлтэй залууст зориулсан Хятадын боловсролын өдөрлөгөө зохион байгуулна.

11:00-21:00 цаг хүртэл Очя кафе Япон орчин болно. Кафед орж ирээд харих хүртлээ Япон хэлээр ярилцаж, Япон хэл дээр кино үзэж, ном уншиж, оригами нугалж, юката өмсөж үзэж зургаа авахуулан өнгөрөөх боломжтой.

12:00 цагт "Эйч Ар" клубээс зохион байгуулж буй HR-Unlock төслийн нээлтийн үйл ажиллагаа Оргил рашаан сувилалын хурлын зааланд болно.

13:00 цагаас Golden compass English studio бямба гараг бүр тогтмол speaking club ажиллуулж байна. Ярих ур чадвараа дээшлүүлэх сонирхолтой хэн бүхэнд нээлттэй бөгөөд англи, монгол багш хослон орж, удирдан чиглүүлнэ. Хаяг: Баруун дөрвөн замMAXMALL худалдааны төвийн чанх урд ОДОД центрийн 6 давхарт.

15:00-16:00 цагийн хооронд Интерномын дэлгүүрт 10 настай М.Мичидмаа охины “Би мөрөөдөлтэй хүүхэд” номын нээлт болно. Тэрээр “Хүүхдүүдээ! Та бүхэн мөрөөдлөө биелүүлье гэвэл өөрсдөө бага багаар заавал алхам хийгээрэй” хэмээн уриалж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ