Хиймэл нуурын ус задарч хоёр хүний амь эрсэджээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байхад нь ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэсэн байна. Харин дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй аж. Тиймээс өчигдөр 14:58 цагт Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллаж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т / 28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ