Улаанбаатарт 17 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
16, 17-нд ихэнх нутгаар цасорж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 01дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхинутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор,Ерөө голын хөндийгөөр 27-32 градус,Увс нуурын хотгор, Идэр, Тэс,Эг голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,Орхон-Сэлэнгэ,Хараа, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цасорохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ