Том гарт энэтхэг эр Баблуу

Баблу хэмээх энэтхэг эрмөчний хэт өсөлт гэдэг өвчинд шаналж яваа нэгэн бөгөөд уг өвчнөөс болоод түүний өрөөсөн гар ер бусын томболжээ. Гар нь 20 килограмм жинтэй гэнэ! Хөршүүд нь түүнийг чөтгөрийн садан хэмээн хочилж гоочилдог байжээ. Эцэстээгэр бүлийнх нь 25 настай түүнийг тоохоо больсноор, тэр Мумбай хот руу алга болоод өгөхөөр шийдсэн байна. Эндхийн нэг сэтгүүлч түүнтэй хамт хэдэн цагийг өнгөрүүлж, өдөр бүр Баблуд тулгардаг бэрхшээлийг нь мэдэж авчээ.
“Би асар том хотын олон сая хүний дунд анзаарагдахгүй байж болно гэж бодож байсан ч, энд мөн л нөгөөх харьцаатай тулгарсан юм. Учир нь хүмүүс миний том гараас айдаг. Ийм өвчинтэй хүн ажил олж хийх гэдэг ёстой давдаггүй даваа. Гэвч тодорхой нөхцөлд гарыг минь байж болох хэмжээтэй болгон багасгаж болно байх гэж боддог байлаа. Гэвч эмч нарын хэлж байгаагаар, гар маань хэзээ ч хэвийн хэмжээтэй болохгүй, учир нь өвчин хэтэрхий үгдэрсэн юм билээ” гэж Баблу ярьжээ.
Аяга барих нь ч Баблуд маш хэцүү байдаг аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ