Улаанбаатарт 20 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

19-21-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, хүйтний

эрч чанга хэвээр байна.

2017 оны 01дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор,Идэр, Тэс,Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 19-21 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 30 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ