Мохаммед Али: Онцлог шинжүүд

1.НЭР

Төрөхөд нь өгсөн нэр – Кассиус Марселлус Клей. Лалын шашинд орсноор Мохаммед Али гэсэн нэр авчээ.

2.ОЮУНЫ ЧАДАМЖ

Эмнэлгийн үзлэгт орохдоо цэрэгт тэнцээгүй байна. Учир нь IQ-гийн шалгалтыг дийлээгүй ажээ. Али 14 балл дутуу авсан ч, үүнд огтхон ч санаа зовоогүй бөгөөд “Би хамгийн ухаантай нь биш ч гэлээ, харин хамгийн аугаа их нь” гэж хэлж байжээ.

3.ЭРЛИЙЗ

Эхийн талын элэнц өвөө Эйб Грэйди ирланд хүн байсан хэдий ч, цагаан арьстнуудад дургүй байжээ.

4. ЦОЛ ХЭРГЭМ, ШАГНАЛ

Хүнд жинд дэлхийн аваргын цолыг гурван удаа авсан цорын ганц боксчин. 1960 оны зуны олимпийн ХVII наадмын аварга, WBC-гийн бриллиантан бүсийн эзэн, “Арван жилийн шилдэг боксчин” (1970-аад он), “Боксын хаан” цол хүртсэн юм.

5.СТРАТЕГИЧ

“Эрвээхэй шиг эрвэлзэн дэвж, зөгий шиг хатга” гэсэн үг нь Алигийн тулалдах тактик байсан юм. Мэргэжлийн боксод тэр 61 удаа тулалдсанаас 56-д нь ялж, үүнээс нь 37-д нь өрсөлдөгчөө муужруулж, 5 удаа ялагджээ. Нэг ч удаа муужиртлаа цохиулж байгаагүй байна.

6. ХОЧ

Урт хэлтэйгээсээ болоод “Луисвиллийн уруул” гэсэн хоч авчээ.

7. УНАДАГ ДУГУЙ

Өөрийнхөө мөнгөөр авсан унадаг дугуй нь алга болсон тул хулгайчид шангий нь өгөхөөр Али 12 наснаасаа боксоор хичээллэхэд хүрчээ.

8. АЙДАС

Нисэх онгоцоор явахаас айдаг байжээ. Нэг удаа олимпийн наадамд оролц гэсэн дасгалжуулагчийнхаа ятгалгад орж, цэргийн дэлгүүрээс худалдаж авсан шүхэртэйгээр нисэх онгоцоор явсан байна.

9. БУРУУ ЗУРШИЛ

Мансууруулах бодис, архи дарс хэрэглэдэггүй, эрүүл аж төрөх ёс баримталдаг байж. Гэхдээ халаасандаа хайрцаг шүдэнз авч явж, “Али, хэрвээ чи энэ дулааныг дааж чадахгүй бол, тамын тэсэхийн аргагүй халууныг яаж давах юм?” хэмээн байнга шивнэн явдаг байсан гэдэг.

10. ДУРТАЙ ХООЛ

Цагаан будаатай тахианы мах, хонины мах.

11. ИЛБЭЧИН

Илбэнд маш дуртай байсан бөгөөд зарим аргад суралцахын тулд илбэчнээр хичээл заалгаж ч явжээ.

12. ИЛТГЭГЧ

Тэмцээн хоорондын завтай үедээ их сургуулиудад лекц уншдаг байжээ.

13. БУЯНЫ АЖИЛ

Боксыг орхимогц түүнд дурсгалын бриллиантан бөгж бэлэглэхэд, үүнийгээ Али тэр орой нь хөгжлийн бэрхшээлтэй охинд бэлэглэжээ.

14. ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ

Вьетнамын дайныг эсэргүүцэж байжээ. Оюуны чадамжид тавьдаг шаардлагыг бууруулсны дараа цэрэгт татагдаж, гэхдээ алба хаахаас татгалзсан учир боксын лицензиэ хураалгаж байсан байна.

15. УЛС ТӨРИЙН ИДЭВХИТЭН

Цагаан арьстнуудын ноёрхолын эсрэг тэмцэж байсан “Хар мусульманчууд” гэдэг байгууллагын гишүүн байжээ.

16. ТАВАН ХОШУУ

Али бол Голливудын алдрын гудамжинд таван хошуу авсан цорын ганц боксчин юм. Энэ таван хошууг явган хүний зам дээр биш, харин нэрэн дээр нь гишгүүлэхүйн тулд “Долби” театрын хананд байрлуулжээ.

17. ӨВЧИН

Амьдралынхаа бараг талыг паркинсоны өвчтэй өнгөрүүлсэн бөгөөд 1980-аад оны дундуур түүнд ийм өвчний онош тавьсан байна.

18. ХӨРӨНГӨ

Боксын спортоор хичээллэсэн хугацаандаа тэр ойролцоогоор 50 сая долларын орлого олсон бөгөөд энэ мөнгөө ямар ч үргүй захиран зарцуулж, голдуу ойр дотныхоо хүмүүст зориулж байжээ.

19. ӨНДӨР, ЖИН

Өндөр – 191 сантиметр, жин – 97 килограмм

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ