Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-с Монцамэ агентлагийн хэвлэлийн хурлын танхимд 11.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж байна.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамны “А” зааланд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ" хэлэлцүүлэг болно.
- 11.30 цагаас Дарханд байрлах "Солар повер интернэйшнл" нарны цахилгаан станцын нээлт болно. Үүнд: МУ-ын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Япон улсын Элчин сайд нар оролцон нээлтийн тууз хайчилна.
- Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбай дээр 15.00 цагт зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ