Монголын хөрөнгөтнүүдийн гэрт хулгай оржээ

Монголын хөрөнгөтнүүдийн гэрт хулгай орж, үнэт зүйлсээ алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны зургаан айлд хулгай орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлсан байна. Хулгай хийсэн этгээдийг барьсан бөгөөд БНСУ-ын иргэн Пак гэгч байжээ.
Пак нь БНСУ-д хэд хэдэн удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан зартай нэгэн аж. Тэрээр хулгайлсан бурхадынхаа заримыг каргороор явуулжээ.
Урьдчилсан байдлаар тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Тиймээс хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад "Бусад холбогдогчийг нь тогтоогоогүй байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Хулгайд эд зүйлсээ алдсан айлын дотор УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан, Бизнесмэн н.Оргил зэрэг айлынх байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ