Улаанбаатарт явган шуурга шуурна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсанмэдээ:
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурч,
говь талын нутгаар хүйтэн салхитай байна.
2017 оны 01дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, зүүн хагастүүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж,явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 25-30 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ