Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09:00 цагт Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын байранд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн зохион байгуулна.

10.00 цагаас "Эрдэнэс тавантолгой" компанийн удирдлагууд Ерөнхий сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.

10:00 цагаас Монгол Солонгосын Полетехникийн коллеж дээр "Монгол ур чадвар" тэмцээний шилдгүүд тодорлоо. Үндэсний хэмжээний шилдэг тэмцээний ялагч болсон шилдэг хүүхдүүдэд дэлхийн тавцанд өрсөлдөх эрхийг нь олгох батламжийг гардуулна.

10.00 цагт Монголбанк хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагаас Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, нийслэлийн иргэддээ танилцуулна. Хаяг: Нийслэлийн Иргэний танхимд.

11:30 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ард түмэндээ хандаж төрийн тогтолцоог өөрчилж “Ардын их хурал”-тай болох хувьсгал тэмцлийн жагсаалд уриалах талаар “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.

13:00-18:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Хурлын танхимд (8 давхар 809 тоот) "NANO&SOCIETY-2017" Форум зохион байгуулагдана. /Үнэ төлбөргүй/

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, JCI Leader, Вишн Групп хамтран Маркетингийн Зөвлөх Э.Энхбатын “МАРКЕТИНГ 2017” лекцийг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ