ТТГ 12 сая хуудас материалыг ил гаргаж тавьжээ

АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) архивын 12 сая хуудас материалыг ил болгожээ. ТТГ-ын мэдээлэл удирдах хэлтсийн дарга Жозеф Ламбертын хэлснийг иш татан телевизийн CCN суваг ингэж мэдээлсэн байна. Түрүүнд нь Мэриленд муж улсын Үндэсний архивынхан л эдгээр баримт бичгийг үзэх боломжтой байжээ. Уул нь баримт бичгүүдийг 2017 оны сүүлчгэхэд сүлжээнд тавихаар төлөвлөж байсан байна.

“Энэ нь сайн, муу мэдээ бүхий нэг ёсны бүрэн түүх юм” гэж ТТГ-ын төлөөлөгч Хезер Фриц Хорниак мэдэгдээд, тусгай албад баримт бичгүүдийг түүвэрчлэн биш, харин бүрэн нийтлэснийг дурджээ.

Баримт бичгүүдийн дотор Вьетнамын дайны үед ТТГ-ын явуулж байсан үйл ажиллагаа, Солонгосын дайнд Америк оролцож байсан тухай болон хүйтэн дайны үеийн тухай баримтууд байгаа ажээ. Үүнээс гадна,үл мэдэгдэх нисдэг биетүүдийн тухай болон хүний чадвар, тухайлбал ер бусын чадварыг судлах зэвсэгт хүчний “Stargate” төслийн тухай баримтууд байгаа гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ