Маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Мөнгөн өвөл" болно

“Мөнгөн өвөл” үйл ажиллагаа маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ үйл ажиллагааг Биеийн тамир спортын газраас санаачилж байгаа бөгөөд спортын чиглэлээр ажилладаг байгууллагуудынхан гурван төрлөөр өрсөлдөх аж. Тодруулбал, гүйлтийн цана, олс таталт, сагсан бөмбөгийн тэмцээнд дээрх байгууллагууд баг, тамирчдаа оролцуулах боломжтой юм. Уг үйл ажиллагаанд спортын алдартнууд ирэхээс гадна урлагийн олон арга хэмжээ болох юм байна.
Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Биеийн тамир, спортын газар болон 21 аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын цанын холбоо, Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцох юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ