Цооног болон хиймэл нуурын усыг соруулж дуусчээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэснээс дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Уг ослын дуудлагыг Онцгой байдлын газар энэ сарын 13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авсан юм.

Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаныхан, ар гэрийнхэн болон орон нутгаас нийт 66 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм. Өчигдрийн байдлаар цооног болон хиймэл нуурын усыг соруулж дууссан, аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ