Гурван автомашин мөргөлдөж гурван хүн амиа алджээ

2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 345 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж ажиллав.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 1 жолооч бүртгэгдсэн байна.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Урт цагааны уулзварт T.Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь амины T.Pruis маркийн М жолоочтой автомашиныг мөргөж ослын газрыг орхин явсан.
Орон нутагт:
1. Булган аймгийн Рашаант сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Тээг толгой” гэх газар асфальтан замд амины T.Estima маркийн автомашины жолооч Б нь Daewoo Ultranovus маркийн М жолоочтой автомашин, амины Lexus 570 маркийн С жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч Б нарын 3 хүний амь нас хохирсон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ