MNTM-оос хоёр өрсөлдөгч хасагдав

Монголын дараагийн топ модель болох охидын үндсэн өрсөлдөөн эхэллээ. Нэвтрүүлгийн хоёр дах дугаарт оролцогчид өөрсдийн сонголтоор дүр төрхөө бүрдүүлж загварын алхаа хийх сорил гүйцэтгэсэн ба дараа нь охид үндсэн зураг авалтын талбайд очиход тэднийг дизайнер Б.Явууцагааны кимоно эсгүүртэй загварууд болон кэндогийн дайчид хүлээж байлаа. Энэхүү япон уур амьсгалтай загварын зураг авалт нь охидыг урд өмнө нь төсөөлж байгаагүй шинэ дүр төрхөнд хувирч, өөрийгөө дотоод мэдрэмж, хөдөлгөөний эвслээрээ илэрхийлэх боломж олгосон юм.
Зураг авалтын дараа гарааны 16 оролцогчоос Г.Ихэрцэцэг, Б.Түмэнжаргал нар хасагдаж, тэмцээнийг орхилоо. Оролцогчид дугаарын сорил дээр 0-10 хүртэл оноо авч байгаа бөгөөд үндсэн зураг авалт дээр мөн дөрвөн шүүгч тус бүр 0-10 оноо өгч тухайн дугаарын шилдэг болон хамгийн муу байсан оролцогчийг тодруулж байгаа юм.
Энэхүү хоёр дахь дугаарын зочин шүүгчээр дизайнер Б.Явууцагаан оролцсон бөгөөд зөвхөн Mongolia's Next Top Model тэмцээнд зориулж Токиогоос богино хугацаагаар эх орондоо ирсэн байна. Мөн загварын тайз, зураг авалтанд гайхалтай зохицдог Trippen брэнд өөрсдийн өвөрмөц гутлуудаараа энэ дугаарт хамтран ажиллаа. Зураг авалтын багийг дурдвал стилист дизайнераар И.Мөнхтуяа, гэрэл зурагчнаар О.Амгалан ажиллаж, нүүр хувиргалтыг Anara's make up, үс засалтыг Хос шагай салоны хамт олон гүйцэтгэж өөрсдийн ур чадвараа харуулсан юм.
М.Анхбаяр
19 нас, 181см

Б.Ану-Үжин
17 нас, 170см

Ю.Балжидмаа
19 нас, 182см

М.Биндэрьяа
17 нас, 180см

Д.Бүжинлхам
21 нас, 176см

М.Дашбалжид
19 нас, 178см

Г.Ижилцэцэг
21 нас, 172см

Г.Ихэрцэцэг
21 нас, 171см

Б.Жагзмаа
16 нас, 175см

Ш.Мандхай
20 нас, 173см

Э.Оюунбилэг
21 нас, 182см

Т.Сарангэрэл
22 нас, 183см

Б.Цэрэндолгор
20 нас, 179см

Б.Түмэнжаргал
21 нас, 171см

Б.Бат-Оюун
22 нас, 177см

Т.Номин-Эрдэнэ
19 нас, 175см

СЭТГЭГДЭЛ БИЧИХ