Германд кодтой цоож, дохиолол бүхий дотуур өмд үйлдвэрлэжээ

Энэ тухай “Дейли Миррор” сонинд бичжээ.

Ер бусын өмдийг урагддаггүй, хайчилж зүсэхэд хэцүүбат бөх материалаар хийсэн байна. Өмдийг тайлах гэвэл код оруулах шаардлагатай гэнэ. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр тайлах гэвэл өмдөнд суулгасан мэдрэгч нь 130 децибелийнхүчтэй дохиодуугаргадаг ажээ.

Ийм өмд нь сексийн хүчирхийллээс өөрийгөө хамгаалахад эмэгтэйчүүдэд туслана гэж үйлдвэрлэгч үзэж байна. Кельн хотын олон зуун эмэгтэй Умард Африкийн цагаачдын халдлагад өртсөн 2015 оны шинэ жилийн шөнийн хэрэг явдлыг тускомпани дурджээ.

“Tecos” пүүсийн тэргүүн Сандра Зайцыг марафон гүйлтэд оролцохоор бэлтгэж байхад болсон таагүй явдлын дараа тэр хамгаалалттай өмд хийх ажилд орсныг “20min.ch” сайтад дурдсан байна. Сүүлд нь тус компани мөн ийм зарчмаар хийсэн дотоожоор бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулжээ.

Интернэтийн “Safe Shorts” дэлгүүрээс дохиололтой дотоожийг 99,99 евро, өмдийг 149,94 еврогоор худалдан авч болох гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ