Улаанбаатарт 14 хэм хүйтэн

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсанмэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.

2017 оны 01дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.Нийт нутгаар цас орохгүй. Салхизүүн аймгуудын нутгаар баруунхойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10метр.Увс нуур болон Дархадын хотгор,Идэр, Тэс,Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор23-28 градус,Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,Хэрлэн,Онон, Улз, Халхголын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 градус,Монгол Алтайн нурууны өвөр хэсэг,Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархагуулархаг нутгаар13-18градус,говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 6-11градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:26градусхүйтэн, харьцангуй чийг72 хувь, агаарын даралт 875гектопаскаль байлаа. Даралт өдөртөөтогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ