Дэлхийн хамгийн дур булаам 7 бүсгүй

Эрчүүдэд зориулсан америкийн GQ сэтгүүл 2016 оны хамгийн дур булаам бүсгүйчүүдийг бүр есдүгээр сард тодруулжээ. Оддын дундаас жагсаалтад Ханна Дэвис, бразилын супер модель Алессандра Амбросио, Селена Гомес, Ким Кардишьян болон шоу-бизнесийн бусад нэртэй од байна. Тэд цөмөөрөө өнгөрсөн жил энэ сэтгүүлийн хуудаснаа гарчээ.

1. Ханна Дэвис

26 настай энэ цэнхэр нүдэн америк бүсгүй Ирина Шейк, Кейт Алтон зэрэг наран шарлагын газарт зургаа татуулж алдаршсан мундаг хүүхнүүдийг шагналын тавцангаас буулгаж мэдэхээр байна. Дэвис усны хувцасны “Sports Illustrated” сэтгүүлийн тусгай дугаарт нэлээд хэдэн жилийн турш зургаа татуулж, харин өнгөрсөн жил уг сэтгүүлийн “нүүр царай” болжээ. Тэрээр 2016 оны долдугаар сард 41 настай бейсболын тамирчинтай сүй тавьсныг сэтгүүлчид дурдаж байна.

2. Алессандра Амбросио

Бразилын 35 настай модель “Victoria’s secret” брэндийн хамгийн дур булаам “сахиусан тэнгэрээр” хичнээн ч жил тодров доо. Үүнээс гадна, тэр нэлээд хэдэн жил дэлхийн хамгийн их орлоготой загвар өмсөгч шилдэг 10-ын тоонд байнга орж байгаа юм. Алессандра Next, Armani Exchange, Christian Dior болон Ralph Lauren зэрэг нэртэй брэндийн “нүүр царай” болж байдгийг эргэн санахад гайхах зүйл байхгүй. Амбросио чөлөөт цагаараа хоёр хүүхдээ хүмүүжүүлж, хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сайхан бүсгүй саяхан усны хувцасны өөрийн гэсэн бүтээгдэхүүнийг гаргажээ.

3. Селена Гомес

Жастин Биберийн зүрх сэтгэлийг эзэмдэж явсан Селена Гомес аялан тоглож, цомог гаргадаг төдийгүй, кинонд тоглоод амжсан билээ. Саявтархан 24 настай поп-дуучин эмчилгээ хийлгэхийн тулд бусад бүх зүйлээс завсарлага авах хэрэгтэй байгаагаа зарласан юм. Дуучин бүсгүй чонын хөрөвтөс гэдэг эвгүй өвчнөөс салахын тулд тайзыг түр орхиж байгаа ажээ. Тийнхүү шүтэн бишрэгчид нь түүнийг тайзнаа эргэн ирэхийг тэсч ядан хүлээж байгаа нь мэдээж.

4. Ким Кардашьян

Сэтгэлд хоногшсон бие хаа сайтай америкийн загвар өмсөгч бүсгүй өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш 30 килограмм жин хаяж чаджээ. Одоо Ким шинэчлэгдсэн гэмээр бие хаагаа наран шарлагын газарт бахархалтай нь аргагүй харуулж, харин шүтэн бишрэгчид нь түүнээс нүд салгаж чадахгүй л байх шиг. Ганцхан инстаграмд гэхэд л энэ эрслэнг 82 сая хүн харж байдаг нь гайхалтай биш ээ.

5. Ана де Армас

28 настай жүжигчин Ана де Армас бол испани, кубын цус холилдсон бүсгүй юм. Өмнө нь тэр Мадрид хотод амьдарч байгаад Лос-Анжелест очжээ. Латин Америк тэр чигээрээ болон испани хэлээр ярьдаг бусад хэд хэдэн орны оршин суугчид энэ халуухан бүсгүйн гоо үзэсгэлэнг шагшин магтдаг бөгөөд нэг үгээр хэлэхэд бүсгүйг шүтэн бишрэгчид хэдэн саяд хүрч бүрнээ мэдэх юм. Испанийн “Хар цүлхэн” цуврал киноны гол дүрд тоглосноор жүжигчин их нэрд гарсан билээ. Үүний дараа нь мундаг продюссеруудаас Анад өч төчнөөн санал иржээ.

6. Приянка Чопра

Энэтхэгийн жүжигчин, загвар өмсөгч энэ бүсгүй сайхан бүсгүйчүүдийн жагсаалтад анх удаа орж байгаа биш бөгөөд 2000 онд тэр “Дэлхийн мисс” тэмцээний титэм хүртсэн билээ. Ийм нэр хүндтэй шагнал хүртсэнээр Приянка эхлээд Болливуд, дараа нь Голливудэд ч нэг дор хэд хэдэн дүрийн санал авсан байна. 32 настай Чопра одоо Лос-Анжелес хотод аж төрж, ээлжит синглээ бичүүлж байгаа ажээ. Бүсгүй бие хаа сайтайн зэрэгцээ бас муугүй дуулдаг байна.

7. Хейли Клаусон

Америкийн цэнхэр нүдэн бас нэг бүсгүй энэ жагсаалтын сүүлийг мушгиж байна. Калифорнийн 20 настай шаргал үст бүсгүй 4 жилийн хугацаанд жирийн загвар өмсөгчөөс худалдааны “Agent Provocateur” брэндийн рекламын од хүртэлх хэцүү бэрх замыг туулжээ. Хейли өнгөрсөн жил “Sports Illustrated” сэтгүүлийн хуудаснаа гарсан нь “Амтат бялууг чимсэн интоор” болсон байна. Шинжээчид түүнийг загварын ертөнцөд их ирээдүйтэй бүсгүй гэцгээж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ