Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” 09.00 цагт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд болно.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төв 11.00 цагаас АН-ыг Үүсгэн байгуулагчдын холбооноос Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  3. 11.00 цагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 905 тоот хурлын танхимд дүүргийн удирдлагуудтай 2017 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлийн асуудлаар зөвлөлдөх уулзалт болно.
  4. 12.00 цагт Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хурлын танхимд Баянгол дүүргийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээний уулзалт болно.
  5. 14.00 цагаас Улаанбаатар хотын цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал Улаанбаатар хотын цагдаагийн газрын байранд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ