Дэлхийн хамгийн баян 20 хөлбөмбөгийн клуб

Банк-санхүүгийн “Deloitte” байгууллага дэлхийн хамгийн баян хөлбөмбөгийн клубүүдийн жагсаалт гаргаж, үүнд “Manchester United” клуб тэргүүлж байна. Ийм жагсаалт гаргаж ирсэн сүүлийн 20 жилд эхний гурван байрыг нэг л клубүүд эзэлж байна. 20 клубийн нийлбэр орлого 2017 онд 12 хувиар өсч, 5,5 стерлингийн фунт болжээ.

20. «Лестер» — 128.7 сая £. Өнгөрсөн улиралд “Лестер Сити” 132 жилийн түүхэндээ анх удаа английн Премьер-лигийн аварга болсон юм. 2017 онд клубийн орлого 2013/2014 оныхтой харьцуулбал 5 дахин өссөн байна.

19. «Интер» — 134сая £ . Милан хотын энэ клуб Топ-20-ийн жагсаалт гаргадаг болсон өдрөөс уг жагсаалтад орж байгаа бөгөөд түүнчлэн 1909 онд байгуулагдсан цагаасаа А дивизионд тоглож байна. Гэвч Премьер-лигийн багуудын орлого өсч байгаа нь дараа жил тус клубийг жагсаалтад байргүй болгож мэднэ.

18. «Вэст хем» — 143.8 сая £. Тус клуб олимпийн “Лондон” цэнгэлдэх хүрээлэнг худалдаж авсан нь орлого нэмэгдэхэд туслажээ.

17. «Зенит» —147 сая £. Байгалийн хийн аварга том “Газпром” компани 2005 онд клубийн хувьцааны хяналтын багцыг худалдан авч, шинэ гэрээ байгуулах болон цэнгэлдэх хүрээлэн барихад олон саяын хөрөнгө оруулсан байна. Энэ нь жагсаалтад орсон оросын цорын ганц клуб юм.

16. «Милан» - 160.6 сая £. Сильвио Берлусконигийн клубийн орлого энэ онд 13 сая стерлингийн фунтээр өсч, харин Хятадын шинэ эзэд нь ирээдүйд эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх болов уу.

15. «Рома» — 163.2 сая £. Гол гол ивээн тэтгэгч байхгүй нөхцөлд ч тус клуб өнгөрсөн улиралд Аваргуудын Лигид маш сайн тоглож, өөрийн өрсөлдөгч “Милан” клубийн өмнө орж чаджээ.

14. «Шальке» — 167.9 сая £. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигид бүтэл муутай тоглосон хэдий ч, Гельзенкирхений энэ клуб үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар орлогоо хадгалж чадсан байна.

13. «Атлетико»— 171 сая £. Мадридын энэ клуб сүүлийн 3 жилд хоёр удаа Аваргуудын Лигид орсон юм. Шууд нэвтрүүлгээс орох орлого нэлээд өсчээ.

12. «Тоттенхэм» — 209.2 сая £.Түрүүчийн улиралд Премьер-лигид гуравдугаар байранд орсон нь тус клубийн түүхэнд хамгийн сайн амжилт болсон юм. Цэнгэлдэх хүрээлэнгээ шинэчилж, шууд нэвтрүүлгээс орох орлогыг нэмэгдүүлсэн нь Лондоны энэ клубт санхүүгийн итгэл өгч байна.

11. «Боруссия» — 212.3сая £. Дортмундын энэ клуб түрүү улиралд Аваргуудын Лигид орж чадаагүйгээс болоод орлого нь тун шалихгүй өсч байна.

10. «Ювентус» — 255.1 сая £. Jeep-тэй хамтран ажилладаг Италийн хамгийн том клуб түрүү улиралд 1,5 сая футболка цамц борлуулж амжжээ.

9. «Ливерпуль» — 302 сая £. Премьер-Лигид ордоггүй хэдий ч тус клуб жагсаалтын 9-т гурван жил дараалан орж чадаж байна. Гэвч Энфилд цэнгэлдэх хүрээлэнг шинэчилсэн нь эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд туслах байх аа.

8. «Челси» — 334.6сая £. Клубийн эзэн Роман Абрамович бол оросын хамгийн толгой баячуудын нэг бөгөөд түүний өөрийнх нь хөрөнгө 5,8 тэрбум £ юм. Стэнфорд-Бриж цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөснөөр клубийн эргэлтийн хөрөнгө өснө.

7. «Арсенал» — 350.4 сая £. Тэмцээний өдөр олсон орлого нь Топ-10-тсууриа хадгалах боломжийг клубт олгож байгаа бөгөөд учир нь улирлын захиалга Их Британид хамгийн үнэтэй буюу 1014 £ юм.

6. «Пари Сен-Жермен» —389.6сая£.Qatar Sports Investments 2011 онд 120 сая еврогоор худалдаж авснаас хойш тус клуб жагсаалтын эхний 5-аас анх удаа буув. 2015 онд нэртэй довтлогч Златан Ибрагимовичийг Манчестер Юнайтед худалдаж, түүнээс хойш клуб жагсаалтад хоёр байраар доошилсон юм.

5. «Манчестер Сити» — 392.6сая£.Тус клуб жагсаалтын эхний 5-д анх удаа орсон бөгөөд юу гэвэл түрүү улирал нь түүхэнд тус клубийн хувьд хамгийн сайн нь болжээ. Аваргуудын хагас шигшээд тус баг «Реал Мадрид»-д хожигдсон юм.

4. «Бавария» — 442.7 сая£. Түрүү улиралд клубГерманы аваргуудын 25 дахь түрүүг авсны дараа өөрийн орлогыг 25 хувиар нэмэгдүүлжээ.

3. «Реал Мадрид»— 463.8 сая£.Аваргуудын Лигид түрүүлж, жил тутмын орлого нь 7 хувиар өсч байгаа ч, жагсаалтын эхний байранд 12 жил дараалан орох боломж уг клубт олдоогүй байна.

2. «Барселона» — 463.8сая£. Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглосон Брюс Спрингстоны ачаар клуб өрсөлдөгчдөө ялж чадсанаар энэ жил бараг 8 сая еврогийн орлого олох боломжтой болжээ.

1.«Манчестер Юнайтед» — 515.3сая£. Тус клуб тэргүүлэгчдийн тооноос хэзээ ч хасагдаж байгаагүй ч 10 жилд анх удаа эхний байранд оржээ. Chevrolet болон Adidas-тай ивээн тэтгэх гэрээ байгуулж, түүнчлэн Премьер-Лигид буцаж орсон нь үүнд тусласан болов уу.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ