Ноён уулын шүүх хурал болж байна

Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурлыг шүүгч н.Сайхантуяа даргалж, нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, "Босоо хөх Монгол", "Ноён уулаа аваръя" төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байна.

Хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баярмагнай, Эрдэнэбулган нар, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Солонго, “Сентерра гоулд”-ын төлөөлөгчөөр н.Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцож байгаа юм. Өглөөний 10 цагаас эхэлсэн шүүх хурал зөвлөлдөх шатандаа үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ