"Урьхан"-ы урд замд өндөр настанг мөргөж амь насыг нь хохироожээ

2017 оны 01 дүгээр сарын 21,22-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 694 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртжээ.
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 78 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал:
1. ХУД-н нутаг Яармагийн замд T.Pruis 20 маркийн автомашины жолооч Б нь Honda fit маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч Б-н амь нас хохирсон.
Орон нутагт:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р багийн нутаг Боргочингийн гүүрний баруун замд асфөльтан замд T.Harrier маркийн Х жолоочтой автомашин онхолдож, зорчигч 24 настай, Н-н амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.
2. Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газрын урд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 76 настай Ч-г мөргөж амь насыг хохироосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ