Аялалд дуудсан дэлхийн Топ-5 кино
Кино үзсэний дараа аялалд явах сэтгэгдэл хэзээ нэгэн цагт төрж байсан удаа бий юу? Хэрэв та амралтаараа хаашаа явахаа шийдээгүй ч хаа нэг газар луу явахаар төлөвлөсөн бол аялалд дуудсан дараах таван киноны жагсаалтыг сонирхож болно.
1. Ширэнгэн ойн ном.
Энэ киноны зураг авалтыг бүхэлд нь Лос Анжелест хийсэн гэдэгт итгэх үү? Энэ киноны нэг ч кадрыг Энэтхэгт аваагүй аж. Гэвч гайхамшигт кино тайз, чамин зэрлэг амьтдыг ойроос харахаар энэхүү орон луу нисэх хамгийн эхний онгоцонд суух хүсэл өөрийн эрхгүй төрнө.
2. Моана.
Полинезийн гүнж өөрийн омгийг аврахын тулд бүхнийг хийж байгааг энэ кинонд харуулдаг. Энэхүү энимейшнд гайхалтай тунгалаг ус, хязгааргүй цагаан элсэн наран шарлагын газар болон Полинезийн арлын тэнгисийн баялаг амьдралыг үзүүлжээ. Энэ нь үзэгчдэд “үнэхээр ийм газар байдаг болов уу?” гэсэн итгэл төрүүлдэг байна.
3. Тарзаны тухай домог.
Уг киноны зураг авалтын ихэнх хэсгийг Warner Brothers Studio-д, зарим хэсгийг Конгын зэргэлдээ орших Габонад хийжээ. Хэрэв та энэ киног үзсэн бол өргөн уудам нуга, гайхамшигт хүрхрээг үзэх хүсэл төрж, ширэнгэн ой руу аялах байсан.
4. Бүргэдийн анчин охин.
Энэ баримтад кинонд өөрийн төрөлх нутагтаа анхны “бүргэдийн анчин эмэгтэй” болохыг хүссэн Монгол охины тухай өгүүлдэг юм. Уг кинонд язгуур соёл, уламжлал ямар сайхан, ямар баялаг байдгийг харуулсан тул энэ бүхнийг өөрийн нүдээр үзэх хүслийг эрхгүй төрүүлнэ.
5. Бөгжний эзэн.
Энэ бол шинэ Зеландад зураг авалт хийсэн гайхамшигт кинонуудын нэг бөгөөд тансаг байгаль, ус зэрэг нь нэг үгээр таныг ховсдох шиг болно. Хоббит Ширүүдийн тэр нутаг жуулчдад одоо хэр нь нээлттэй хэвээр. Энэ нь тийшээ явах шалтгаан биш гэж үү?
“Уолтера Миттийн ер бусын амьдрал” кино нь хүнийг өөрийн эрхгүй тухтай буйдангаас нь өндийлгөж, төлөвлөөгүй аялалд хөтлөх учир уг жагсаалтад бас оруулж болох л юм.
Та сайхан аялаарай!
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ