Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

10.00 цагаас Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг нийслэлийн Иргэний танхимд танилцуулна.

10.00 цагаас Казахстанд энэ сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолСпортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Энэ үеэр дэд сайд Ё.Отгонбаяр тус наадамд оролцох Монголын багийн тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбааг гардуулах юм.

11.00 цагаас Төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавьж олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлэг Интермед эмнэлэг болон Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Хавдар судлалын үндэсний төвдболно.

11.00 цагаас “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 2017 оны анхдугаар хуралдаан Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болно.

11.00 цагаас Улсын филармонид 2017 онд АНУ, Монгол Улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холобгдуулан Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулах АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагаас Централ тауэрт эмнэлгийн програм хангамж үйлдвэрлэгч Үндэсний IT компаниуд Монголын Эрүүл мэндийн салбарын Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжлийн төлөө нэгдэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11.30 цагаас Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "А" танхимд Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөнө.

13.00 цагаас Гэрэл зургийн "Тусгал" нэгдлийн "The Edge of Blue Heaven" гэрэл зургийн үзэсгэлэн Шангрила малл-ийн 1-р давхартнээлтээ хийнэ.

14.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Шинэ Монгол бэлэг" төрийн бус байгууллагаас "Монгол бэлгээ сонгоцгооё" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ