Хилийн хориг тавих, цуцлахтай холбоотой асуудлаар шалгалт хийжээ

Дорнод аймгийн Прокурорын газраас ялтанд хилийн хориг тавих, цуцлахтай холбогдуулан гаргасан заавар, журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах, санал гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шалгалт явуулжээ.
Шалгалтаар Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хяналтанд буй ялтнуудын хувийн хэрэг материал, бүртгэлүүдийг татан тулгалт хийж, дээрх хоёр байгууллагаас хилийн хориг тавих, цуцлах санал хүргүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцан зааварчилж ажилласан байна. Түүнчлэн тус аймаг дахь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газарт ажиллаж 2017 оны 01 дүгээр сарын байдлаар хилийн хориг тавих болох цуцлуулхаар хүргүүлсэн мэдээллийг програмаар нь тулгалт хийн шалгасан нь прокурорын байгууллагаас хилийн хориг, түүний биелэлтийг бүрэн бодитой хянасан үр дүнтэй ажил болжээ.
Шалгалтын дүнг Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хурлаар хэлэлцүүлж, цаашид хилийн хоригийн асуудлаар Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний зүүн бүс дэх газартай тухай бүр нь мэдээлэл солилцож ажиллахаар болсон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ