Цэцэг өвчтэй хонь заржээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын найман малчин өрхийн 540 гаруй хонь цэцэг өвчнөөр өвчилсөн тул тусгаарлаж, 27 хонийг нь устгалд оруулжээ. Гэтэл тусгаарлаад байсан өвчтэй хониноос 50 гаруй хонийг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан борлуулсан байна.
Тиймээс зөрчил гаргасан тухайн малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, өвчтэй хонь зах зээлд борлуулсан зөрчлийг давтан гаргасан ченжийг цагдаагийн газарт шалгаж эхэлжээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ