Осол гаргасан Pruis-20-ийн жолоочийг эрэн сурвалжилж байна

2017 оны нэгдүгээр сарын 04-ний өглөө 07 цаг 12 минутанд ХУД-ийн 3-р хороо Дүүргийн гэрлэн дохиотой уулзварын зүүн замд явган хүний гарцан дээр явган зорчигч 67 настай, эрэгтэй Л-г улсын дугаар тодорхойгүй, Toyota Pruis-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины жолооч мөргөжээ. Осол хэргийн газраас хохирогчийг машиндаа суулган явж ХУД-ийн 3-р хорооны Арьс ширний 27А байранд хүргэж өгөөд явсан зам тээврийн осол, хэрэгт бичлэг дээрх тээврийн хэрэгсэл болон тухайн жолоочийг эрэн сурвалжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ