Дархлаатай гэдгээ нотлохоор өөрийгөө могойд хатгуулдаг эр

Түүнийг Тим Фриде гэдэг, 37 настай. 16 жил судалгаа хийх хугацаандаа тэр 160 гаруй удаа могойнд хатгуулжээ. Өөрийнх нь туршилт хорт могойнд хатгуулсны дараа хүнд хэрэглэх вакцин гаргахад туслана гэдэгт Тим найдаж явдаг байна.

Өөрийн онолыг нотолж, могойн хорны эсрэг дархлаатай гэдгээ харуулахын тулд Тим хамгийн аюултай хоёр могойнд өөрийгөө хатгуулжээ. Энэ хоёр могой олонхи хүнийг 15 минутын дотор л алдаг гэнэ.

“Би Тайпан болон хар Мамба гэдэг могойны хоронд тэсвэртэй дэлхийн цорын ганц хүн байхаа.Вакцин судалгааны шатанд байгаа цагт, эсвэл үхэх хүртлээ би туршилтаа зогсоохгүй. Хатгуулсны дараа миний гар үнэхээрийн хүчтэй өвдөж, жинхэнэ лугшилтыг мэдэрдэг ч, би яадаг ч үгүй” гэж Тим ярьдаг байна.

Олон арван хүний амь насыг аврах гэсэн түүний хүсэл хоёр наж могойнд зэрэг хатгуулсан 2011 онд түүнийг бараг алчих шахжээ.

Эхнэр нь хорт могойгоор тоглодог нөхрөөсөө бүр залхаж гүйцээд, 20 жил хамт амьдарсны дараа өнгөрсөн оны аравдугаар сард түүнээс салжээ. “Би болон хүүхдүүд маань Тимийн амьдралын гол зүйл хэзээ ч байгаагүй, түүнд могойнууд нь л гол” гэж 35 настай Бет Фриде ярьжээ.

“Би Тимийн төлөө байнга санаа зовдог, гэхдээ ийм маягаар өөрийгөө могойн хороор хордуулахаа боль хэмээн хэзээ ч хэлж байгаагүй” гэж Бет хэлсэн байна.

Тимийн туршилт маргаантай шинжтэй хэдий ч, эрдэм шинжилгээний бүлгийнхэн түүнийг дэмждэг байна.

16 жилийн турш өөрийнх нь мэдэрсэн өвдөлт могойд хатгуулсан 100 мянга орчим хүнийг жил бүр үхлээс аврахад туслана гэдэгт Тим найдаж явдаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ