Италид уулын зочид буудалд цасанд дарагдаж амь үрэгдсэн бүх хүнийг олжээ

Италийн төв нутгийн уулын “Rigopiano” зочид буудал дээр цас нурсны улмаас амь үрэгдсэн сүүлчийн хоёр хүнийг гал сөнөөгчид олжээ. Телевизийн “RaiNews24” суваг лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.
Тийнхүү амь үрэгдсэн нийт хүн 29 болжээ. Тэдний 15 нь эрэгтэй, 14 нь эмэгтэй байсан бөгөөд долоо нь зочидбуудалд буусан хүн, тав нь эндхийн ажилтан байсан байна.
Ингэснээр эрж хайх ажиллагаа дуусчээ. Уг ажил долоо хоног үргэлжилж, энэ хугацаанд 11 хүнийг басаварч чадсан байна.
Нэгдүгээр сарын 18-нд хэд хэдэн удаа газар хөдлөсний дараа Италийн Абруццомужийн Фариндол гэдэг жижиг хотын ойролцоохи Гран-Сассо ууланд цас нурсан юм.“Rigopiano” зочид буудал цасанд дарагдсан бөгөөд энд жуулчид болон ажилтнууд зэрэг 40 хүн байжээ. Осол болохоос өмнө хоёр ажилтан буудлаас явснаар амьд үлдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ