Бүдүүн хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд

Орчин үеийн хүн нийтээрбаримтладаг хэвшмэл санаа бодлын золиос болох нь цөөнгүй байдаг.Тухайлбал, тарганбайснаар эрүүл мэнддээ хор хүргэдэг гэх. Гэтэл яг тийм биш юм дагаа.Тогтвортой илүүдэл жинтэй байх нь нэг бол жингээ хасах, эсвэл дараа нь жин нэмэгдэх мэтийн байнгын эцэс төгсгөлгүй “савалгааг” бодвол хамаагүй дээр гэнэ. Тиймээс 10-15 килограммын илүүдэл жин нь өлөн зэлмүүр байж турахаас дээр бөгөөд харин ингэж өлсөх нь эрүүл мэндэд тун чиг хортой гэнэ.
Илүүдэл жинтэй хүмүүсАНУ-д илүүтэй тааралддаг гэж бодох хэрэггүй.НҮБ-ын сүүлчийн илтгэлээс үзэхэд, Мексик (энд арван хүн тутмын долоо нь илүүдэл жинтэй байдаг), Аргентин, Ирак, Ливи, Сири, Тринадад Тобаго, Турк, Чех, Чили улсын иргэд илүүдэл жингийн асуудалтай гэнэ.
Япон, Хятадад тарган хүмүүс цөөн. Дорно зүгийн орнуудад өрнөдийнхнийг бодвол илүү зөв хооллодог байна. Энд цагаан будаа, ногоо ахиу идэж, харин сахар, тослог хоол багахэрэглэдэг, тиймээс дорно дахиныард түмнүүдэд жин нэмэгдэхээр өвчин тусах эрсдэл бага байдаг аж.
Загасны мах, оливийн тос, дарс, ургамал ордог Газрын дундад тэнгисийн хоол нь илүүдэл жинтэй болгодоггүй хамгийн зөв хоололтод тооцогддог.
Жин нэмэгдэх болон гэрэлтэй байх хоёр шууд хамааралтай болж таарчээ. Нарлаг өдөр байх тусам, бага идмээр санагддаг байна.Харин шөнө,тас харанхуйдцадталаа идэх хүсэл (мэдээжээр унтаагүй байгаа хүмүүст)их төрдөг аж.
Хэрвээ хүний жин байнга нэмэгдээд байгаа бол,энэ нь асуудлыг яаралтай шийдэх шалтаг мөн.Зүгээр л бага идвэл, жин буурах юм шигээр бидэнд санагддаг.Гэвч тарган хүмүүс туранхай хүмүүс шиг л тийм хэмжээтэйгээр байнга шахуу идэж, гэсэн мөртлөө яалт ч үгүй жин нэмсээр байдаг нь амьдралаас харагддаг. Энэ нь удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай бие махбодийн үйл ажиллагаа алдагдсан хэрэг юм.
Таргалалт ньнас барахад хүргэдэг хортой зуршлын дунд хоёрт ордог (тамхины дараа).
Одоо харамсалтай нь, мяраалаг хүүхэд маш олширчээ. Олон оронд мяраатай хүүхдүүдэд зориулсан машины суудал үйлдвэрлэж эхлэсэн байна.АНУ-д л гэхэд зургаа хүртлэх насны ийм хүүхэд бараг 300 мянга байгаа ажээ.
Таргалалтын шалтгаан нь амьдралын хэв маяг биш, харин элдэв өвчин ч байдаг нь мэдээж. Жишээ нь, Саудын Аравид610 килограмм жинтэй залуу аж төрдөг.Шалтгаан нь бамбай булчирхайн өвчин.2013 онд түүнд жин багасгах мэс засал хийсэн байна. Энэ нь асуудалтай байсан бөгөөд юу гэвэл,ийм хүнд жинг дааж чадах ор болон мэс заслын тоног төхөөрөмж ч байгаагүй аж. Одоо залуу 80 килограмм турсан ч, энэ нь зөвхөн эхлэл төдий гэнэ.
Хүний бүртгэгдсэн хамгийн хүнджин нь 635 килограмм юм.АмерикийнВашингтон муж улсын Жон Броуэр Миннок 12 настайдаа 135 килограмм татаж байжээ.1978 онд635 кг-ийн оргил жинд хүрэх хүртэл түүний жин нь байнга нэмэгдсээр байсан байна. Түүнийг зүрхний болон амьсгалын дутмагшилд ороходСиэтлийн их сургуулийн эмнэлэгт хүргэхийн тулд12 гал сөнөөгч шаардагджээ. Маш их усан хаванттай байна гэсэн онош тавьж,тэгээд түүний биед400 кг шингэн байгааг эмч тогтоосон байна.Миннокэмнэлэгтхоёр нийлүүлсэн орон дээр хэвтэн, хоёр жил байжээ.Түүнийг эргүүлэхэд 13 хүн хэрэгтэй болж байсан байна.МиннокЖаннет гэдэг эмэгтэйтэй гэрлэж, тэр ньердөө 50 кг жинтэй байсан учир,тэд жингийн асар их ялгаатай хосын дээд амжилт тогтоосон байна.Түүнийг 1200 калорийн илчлэгтэй тусгай хоолоор хоолож, 1980 онд эмнэлгээс гарахдаа тэр 419 кгжин хаясан байжээ. Гэвч энэ нь түүний биед сөргөөр нөлөөлж, тэр 1983 онд 41 настайдаа нас барсан байна.
Гэтэл бүдүүн хүмүүст зориулсан хөшөө олон оронд байдаг аж. Энэ нь ямар учиртай юм бол? Нэг бол тарган хүмүүсийг магтан дуулсан, эсвэл эсрэгээр байж болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ