Цуврал хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэцийг шалгуулах хүсэлт гаргажээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд онц ноцтой цуврал хэрэг гарч уг хэргийг 19 настай Р-ийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоогоод байгаа. Сэжигтэн Р нь Даланзадгад сумын харьяат бөгөөд аймагтаа нэгэн хувийн компанид галчаар ажилладаг байжээ. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Р нь гэмт хэргүүдийг ээлжийн бус өдрүүддээ үйлдэж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн сэжигтэн Р нь гэмт хэрэг үйлдэхдээ онц хэрцгий аргаар бусдыг зодож гэмтээж байсан учир түүний сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй байж болзошгүй гэж үзэн сэтгэцийг шалгуулах хүсэлт гаргажээ. Түүнд Эрүүгийн хуулийн 91.1,91.2-оор эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ