Орон нутгийн замд хурдаа тохируулахыг зөвлөлөө

Замын цагдаагийн алба хаагчидөнгөрсөн шөнө гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 63 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Түүнчлэн сар шинийн баяр, их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыгзорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна. Иймд олон улсынболон улсын чанартай орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг анхааруулав.

Мөн хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байх, алсын замд гарахдаа Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлж буй цаг агаарын мэдээнд ач холбогдол өгөх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд зөв аюулгүй тээвэрлэх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшин өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайтар хангаж оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ